НЕФТЬ ИМПОРТЛОГЧДОД ЭРҮҮ ҮҮСГЭЛЭЭ

2018-01-15  

“НИК” компанийн удирдлага шатахууны хангамж, үнийн талаар мэдээлэл хийхдээ А-95, 98 шатахууны үнийг литр тутамд 250-300 төгрөгөөр нэмснээ хүлээн зөвшөөрч байгаагаа зарлалаа. Ингэхдээ Засгийн газар Онцгой албан татварын хэмжээг бууруулахгүй бол нэмэгдсэн үнээр зарахаас өөр аргагүй гэсэн утгатай мэдэгдлийг хийжээ.

Харин Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар тэднийг дур мэдэн үнэ нэмж, хэрэглэгчдийн эрх ашгийг хөндсөн гэж үзэн прокурорын байгууллагад хандсан байна. Мөн тус газраас “Шунхлай”, “Магнай трейд”, “Петровис”, “Тэс петролиум" зэрэг хэд хэдэн компанид торгууль ногдуулсан байна.

Албан бус эх сурвалжийн мэдээллээс шатахууны үнийн зөвлөл өнөөдөр үдээс хойш хуралдаж нэгдсэн шийдвэр гаргахаар төлөвлөсөн байна.

Энэ асуудлыг нэг тийш цэгцэлж тодорхой шийдвэр гаргахгүй бол ШТС-ууд АИ-92 байхгүй гэх шалтгаанаар АИ-95 гэх борлогддоггүй өндөр үнэтэй шатахуунаа "шахаж" байна. Харин зарим нэг ШТС-ууд нь АИ-92 шатахуунаа 1890 төгрөгөөр зарж, иргэдийн дунд бухимдал үүсгэсэн хэвээр байна.

Уг нь УУХҮЯ, АМГТГ гээд холбогдох бүх байгууллагууд нь "шатахууны үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй" гэсэн тайлбар хийсээр байтал төрөө шантаажилж "урамшуулал" нэртэй шулаасаар хөлжөөд сурчихсан даварсан ШТС-ууд өнөөдөр төрийнхөө толгой дээр гараад суучихсан бодит төрхөө харуулсаар байна.

 

 

C. ШҮРЭНЧИМЭГ

            

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?