СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 79 ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

2018-01-15  

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 13-14-ний өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 518 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 413 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэж, орон нутагт 2 хүний амь нас хохирсон ноцтой хэрэг бүртгэгдсэн байна.

Тухайн өдрүүдэд ослын газрыг орхин явсан 3 хэргээс 1 хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 3 осол, мөргөлдөх хэлбэрээр 21, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА-аас шалгаж байна.

Тухайлбал:

  1. СХД-ийн нутаг Товчооны зам Хуучин 22-ын товчооны замд Lexus570 маркийн автомашины жолооч нь H.Sonata-6 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч нарын 5 хүн гэмтсэн.
  2. СБД-ийн нутаг Дамбадаржаагийн гудамжинд T.Pruis-20 маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч нарын 3 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  1. Төв аймгийн нутаг Эрдэнэсант сумын нутаг Бригадын ар гэх газар асфальтан замд Kia Widebongo маркийн автомашин нь H.Newaerobus маркийн автобустай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 2 хүний амь нас хохирсон хэргийн Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2017 онд 192618 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 35212 буюу 18.3 хувь нь Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гомдол, мэдээлэл бүртгэгдэн шалгагдсан байна. 

Нийслэлд бүртгэгдсэн 32662 зам тээврийн ослын 3031 буюу 9.3 хувь нь хүний амь нас, эрүүл мэнд тодорхой хэмжээгээр хохирсон осол буюу 90.7 хувь нь эд материалын хохиролтой осол байна.

Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас  507 хүний амь нас хохирч, 1258 хүн гэмтэж,  иргэн аж ахуйн нэгж байгууллагад 9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсанаас 83.2  хувийг нь нөхөн төлүүлжээ.

 

 

ЗЦГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?