ШӨХТГ-ААС ШАТАХУУНЫ ЗОХИОМОЛ ХОМСДОЛ ҮҮСГЭЖ, ҮНЭ НЭМСЭН ААН-ҮҮДИЙН ТУСГАЙ ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛ ГАРГАЛАА

2018-01-16  

ШӨХТГ-аас өнөөдөр 11 цагт хурал зарлаж шатахууны үнийн өсөлт, шатахуун импортлогчдын үйл ажиллагаанд хийж байгаа шалгалтын талаар мэдээллээ.

Энэ үеэрээ шатахууны зохиомол хомсдол үүсгэж, үнэ нэмсэн аж ахуйн нэгжүүдийн тусгай эрхийг түдгэлзүүлэх санал гаргалаа.

            Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд байсхийгээд үнэ нэмэх асуудал тавьдаг. Тиймээс ШӨХТГ-аас шатахуун импортлогч нартай уулзаж, зөвлөмж өгсөн байна. Гэтэл нефть импортлогчид хоёр ч удаа зөрчил гаргалаа.

Тиймээс шатахууны хомсдол үүсгэж, үнэнд өөрчлөлт оруулахыг ШӨХТГ-аас зөвшөөрөхгүй гэж үзэж байна.

            Тус газар эхний ээлжинд “Магнай трейд” компанийн эрхийг цуцлах саналыг өнөөдөр Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн Яаманд хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?