Д.СУМЪЯАБАЗАР БРАВО!

2018-01-17  

УУХҮ-ийн сайд хууль Д.Сумъяабазар хууль бус шийдвэрээ цуцлах чиглэлийг АМГТГ-т өгчээ.

Хууль бус шийдвэр гэгчийг тодруулбал:

Өмнөх засгийн газрын үед буюу УУХҮ-ийн сайдаар Ц.Дашдорж ажиллаж байхдаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамыг өөрчлөх 40-р тогтоолыг гаргасан байдаг.

40-р тогтоол:

"Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсвэл хууль бус олборлолтод өртсөн талбайтай давхцалтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион байгуулж болно"  гэж өөрчилжээ.  

Өөрөөр хэлбэл, энэ журмын өөрчлөлтөөр орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 7 газрыг тусгай хэрэгцээнээс гаргаж  тусгай зөвшөөрөл олгосон байна. Ингэснээр дөрвөн аймгийн 7 газрыг ухах боломжийг бүрдүүлсэн байдаг юм.

Энэ журам хэрэгжижи эхлсэн цагаас хойш нутгийн иргэд эсэргүүцэн жагсаал, тэмцэл хийсээр өнөөдөртэй золгосон юм. Ялангуяа Төв аймгийн Заамар сумын иргэд маш олон удаагийн тэмцэл, жагсаал хийсний үр дүн ийнхүү гарч байна.

УУХҮ-ийн сайдын албан тушаалд томилогдонгуутаа л хууль бус газар олголтыг зогсоож, замбараагүй уул уурхайг цэгцэлнэ гэж мэдэгдсэн Д.Сумъяабазар ийнхүү амлалтуудаа биелүүлж байгаад ард иргэд талархалтай хандаж байна.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:өмнөх сайдаа муулж өөрийн болгох ажлаа далдуур хийхээс өөр ажил энэ сайдад байна уу. Далд юмандаа сайн хүн шүү дээ 2018-01-17
Zochin :Ajil hiij baigaadaa bitgii ataarh 2018-01-17
Zochin:Good 2018-01-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?