ЦАНАЧИН ДАЙЧДЫН ӨРСӨЛДӨӨН ЭХЛЭВ

2018-01-19  

Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Цэрэгжилтийн спортын өвлийн хоёр төрөлт болон Цэрэг, спорт цогцолборын өвлийн олон төрөлтийн тэмцээн эхэллээ.

Тэмцээнд Зэвсэгт хүчний 30 гаруй ангийн 400 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилийн тэмцээнд оролцож буй баг тамирчдын тоо нэмэгдэж, тэмцээний цар хүрээгээ улам тэлсээр байна. Тэмцээнд оролцохоор монгол орныхоо баруун, зүүн хязгаараас ч цэрэг дайчид хүрэлцэн иржээ.  Өнөөдөр дайчид цанын тэмцээнээр авхаалж самбаагаа сорьж байгаа бол уг тэмцээн энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх юм. 

 

 

 

С.ЧИМГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?