ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ДУУДЛАГА ӨМНӨХ 21 ХОНОГИЙН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 9.4 ХУВИАР БУУРЧЭЭ

2018-01-22  

Цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ажиллах хүн хүч, техник хэрэгсэл, эргүүлийн чиглэлийг оновчтой зөв зохион байгуулан ажилласнаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага өмнөх 21 хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 3827 нэгж буюу 9.4 хувиар, гэмт хэргийн шинжтэй үйлдэл 125 нэгжээр буюу 6.5 хувиар тус тус буурсан байна.

Мөн нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 7.1 хувиар буурсан байна. Нийслэл хотын гудамж замд байрлах замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр нийт 19843 зөрчил илрүүлж, гэрэл дохио зөрчсөн 175, хурдны зөрчил 578, 1 дүгээр эгнээний зөрчил 15880, түр зогсох журам зөрчсөн 3210 зөрчлийг баталгаажуулан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргүүлсэн байна. 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?