ӨВӨЛ, ХАВАР ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО

2018-01-23  

Монгол улсын хөдөлмөрийн сайдын 2016 оны 2-р сарын 8-ны А/36 тоот тушаалаар баталсан  "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-д  

"Жил бүрийн 11-р сарын 1-нээс 5-р сарын 1-нийг хүртэл хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд 16-наас доош насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон" байдаг.

Энэ дагуу аймгуудын Мэргэжлийн хяналтын газраас өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг уяачдад анхааруулж эхэлжээ.

Ийм анхааруулгыг эхний ээлжинд Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан бөгөөд хэрэв энэ анхааруулгыг үл хайхарч хурдан морины уралдаан зохион байгуулсны улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд уг уралдааныг зохион байгуулсан уяачдын холбоо болон иргэд өөрсдөө хариуцлага хүлээхийг мөн сануулжээ. 

 

 

С.Шүрэнчимэг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ХАРИУЦЛАГА ТООЦ !!!! ХУУЛЬ ДҮРЭМ БИЕЛҮҮЛДЭГГҮЙ НӨХДҮҮДЭД. 2018-01-23
Zolzaya:GANTSHAN AIMAGT GEJ UU !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! HENIIG HUURCH BGAA SHIIDVER BE ?????????????????????????? 2018-01-23
surmaa:busad aimaguud yahiin ???????????????????????????? 2018-01-23
зочин: Насыг 12 болгочихсон явж байна. Хүүхэд бол хүүхэд. Анхаараарай. 2018-01-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?