ОЙРЫН ҮЕД ХҮЙТНИЙ ЭРЧ ХАДГАЛАГДАНА

2018-01-23  

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч хадгалагдахыг УЦУОШГ-аас анхааруулж байна.

Энэ сарын 24, 27-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, явган шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 33-38 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус байх нь.

Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотын хувьд  Яармаг, Сонгины орчмоор хамгийн хүйтэн буюу шөнөдөө 42-44 градус, бусад хэсгээр 33-35 градус, өдөртөө 25-27 градус хүйтэн байх юм байна.

Иймд ойрын хүйтэн өдрүүдэд иргэд хөдөлмөрчид ажил хөдөлмөрөө зөв төлөвлөх, замд гарч байгаа бол аюулгүй байдлаа сайтар хангахыг УЦУОШГ-аас анхааруулж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?