ҮНЭГҮЙ ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН ХУГАЦАА ЭНЭ 5-Р САРЫН 1-НД ДУУСНА

2018-01-23  

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар, түүний байршлыг зориулалтаас хамааран

Нийслэлд - 0,07 га хүртэл

Аймгийн төвд - 0,35 га хүртэл

Сумын төв, тосгонд - 0,5 га хүртэл өмчлүүлэхээр тусгасан байдаг.

Уг хууль хэрэгжихээс өмнө иргэдийн эзэмшдэг байсан хашааны газар өмчлөл нийслэл хотод 84,4 хувьтай байжээ. Мөн нийт өмчлөх ёстой нэгж талбарын 86,4 хувь өмчлөгджээ.

Гэвч гэр бүлийн гишүүдийн нэг нь газраа өмчилж авсан болохыг мэргэжлийнхэн онцолж байна.  

Тиймээс цаашид гэр бүлийн бусад гишүүний газрын өмчлөлийг хот тэлэх газар болон төв зам дагуу эсвэл орон нутагт олгох бодлого баримталахаар болжээ. Өөрөрө хэлбэл, газрын шинэ өмчлөлийг хотоос гадна бүсэд олгоно гэсэн үг.

Түүнчлэн энэ тавдугаар сарын нэгнээс үнэгүй газар өмчлүүлэх хугацаа дуусч байгаа бөгөөд түүнээс хойш  үнэ төлбөртэй болон бусад байдлаар газар өмчилдөг болох нь. 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нараа:Сайн байна уу.Газаргүй хүмүүс яаж газартай болох боломжтой вэ.Жишээ нь айлын хашаанд байгаа тэгээд өөрийн гэсэн газартай болвол яах бол 2018-02-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?