Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолд БНХАУ-ын талаас Консулын газар байгуулахад зориулж, газар олгох хүсэлт тавьсан асуудлыг тусгажээ.
БНХАУ-ын зүгээс Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Консулын газар барих төлөвлөгөөтэй бөгөөд тус суманд 3-4 га газар олгох хүсэлт тавьсан байна.
Харин тэднйи хүзсэлтийг орон нутгийн түвшинд судалж, ИТХ-ын шийдвэрээр 2 га газар олгох боломжтой гэж үзжээ. Ингээд Гадаад харилцааны яам Хятадын талтай ярилцаж, 2 газар ашиглуулах талаар зөвшилцсөн байна.
С.ШҮРЭНЧИМЭГ