Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Улаанбаатарын өвлийн наадам" өнөө жил 2-р сарын 3-4-ний өдрүүдэд Үндэснйи цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан хойч үедээ таниулах, Улаанбаатар хотод өвлийн улиралд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилготой тус наадмын үеэр
- Мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээн,
- Мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн,
- Гэр бүлийн буухиа тэмцээн
- Мөсөн шатрын тэмцээн
- Үндэсний хувцастай иргэдийн шалгаруулалт, шагнал гардуулах
- Хоолны шоу үзүүлбэр /Цуйван сэгсрэх/ гээд маш олон төрлийн тэмцээн уралдаан болох юм.


Үүний хажуугаар нохой чарганы үйлчилгээ, мотоциклийн үзэсгэлэн худалдаа ч гаргахаар төлөвлөжээ. "Улаанбаатарын өвлийн наадам-2018"-ыг Нийслэлийн аялал жуулчлалын газар хариуцан зохион байгуулах юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна