Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаас хойш тус газрын төлөөлөгчид манай улсад гурав дахь удаагаа айлчлал хийгээд байна. Төлөөлөгчид өчигдрөөс албан ёсоор ажиллаж эхэлсэн бөгөөд энэ удаад 14 хоногийн турш манай улсад ажиллаж хөтөлбөрийн хэрэгжилтэнд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид ямар арга хэмжээ авах талаар тодорхой шийдвэрүүд гаргах юм.
Засгийн газрын зүгээс ОУВС-тай зарим төрлийн татварын нэмэгдлийг эргэж харах, хугацааг нь сунгах зэрэг тодорхой саналууд тавихаар бэлтгэсэн бөгөөд эхний ээлжинд Сангийн яамны удирдлагууд хэлэлцээний ширээний ард суулаа. Тэд хэлэлцээгээ өнөөдөр ч үргэлжлүүлж байна.
С.ЧИМГЭЭ