ШВЕЙЦАРИЙН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ ИРЭХ 4 ЖИЛД МАНАЙ УЛСАД 131 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ

2018-01-26  

Швейцарийн хөгжлийн агентлаг Монгол улсын хөгжлийг тууштай дэмжин өнөөдрийг хүртэл 15 жилийн турш

Монгол улсад үйл ажиллагаагаа явуулжээ. Ирэх 4 жилд ч мөн төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлэх бөгөөд жилд 12-13 сая шв.франк /4 жилд -51,5 сая шв франк/ буюу нийт 130 орчим тэрбум төгрөгийг манай улсад зарцуулахаар төлөвлөжээ.

Ингэхдээ тэд иргэн бүрт хүртээмжтэй, эрх тэгш, ногоон, хөгжингүй нийгмийг байгуулахад Монгол Улсын иргэд, байгууллагын чадавхыг бэхжүүлэхийг зорьж 130 орчим тэрбум төгрөгөө буцалтгүй тусламжаар төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлэхэд зарцуулах юм.

Голчлон

·         Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал

·         Мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр

·         Засаглалыг сайжруулах чиглэлээр гэсэн 3 салбарт хөрөнгө оруулалтаа түлхүү оруулахаар зорьжээ.

Ийнхүү Швецайрын хөгжлийн агентлаг ирэх 4 жил манай улсад дахин хөрөнгө оруулахаар болсон нэг шалтгаан бол өмнөх 15 жилд хэрэгжүүлсэн төслүүд амжилттай болсон явдал юм. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд тус байгууллагаас иргэдийн амьжиргаа дээшлүүлэх цаашлаад монгол улсын хөгжилд эерэг нөлөө үзүүлэхүйц 20 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж төсөлд хамрагдсан иргэн ААН-үүд ч өнөөдөр амжилттай ажиллаж байна. Тухайлбал:

Иргэн Л.Ганхараа ШХА-ийн "Залуучуудын гарааны бизнесийг дэмжих төсөл" - д хамрагдаж 10 орчим сая төгрөгийн санхүүжилт авснаар монгол уламжлал, ахуйг шингээсэн гоо сайхны "Аquila" брэндээ гаргаж эхэлжээ.

Харин иргэн Ц.Билэгт "Залуучуудын гарааны бизнесийг дэмжих төсөл" - д мөн л хамрагдаж "Livon" арьсан эдлэлийн брэнд гаргаж эхэлжээ.

 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?