АЯЛАГЧ АМАЙ МОНГОЛОО ДЭЛХИЙД ГАРГАХ 10 ГАРУЙ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ

2018-01-29  

Өнгөрсөн амралтын өдрүүдэд аялагч Амай буюу Ж.Золбаяр залуучуудад зориулж "Цаг хугацаагаар" нэртэй уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан юм. Хэдийгээр амралтын өдөр байсан ч түүний яриа, аяллын түүхийг сонсохоор 200 гаруй залуус цугласан байлаа.

2005 оноос эхлэн 11 жилийн турш дэлхийн 86 улс, 700 гаруй хотоор аяласан тэрээр аялах болсон зорилго, аялалынхаа төгсгөлд юуг олж авсан, цаашдаа юу хийхээр зорьж байгаа гээд олон сэдвийн хүрээнд залуустай нээлттэй ярилцсан юм. Түүний өнгөрсөн 11 жилийн хугацаанд яах гэж аяласан, аялалаа хэрхэн үргэлжлүүлсэн талаарх мэдээллийг түүний "Монгол бадарчин" цуврал ном болоод www.amai.mn хуудас гэх мэтээс хангалттай авах боломжтой учраас түүний цаашид ямар зорилго тавин ажиллаж байгааг талаарх мэдээллээс хуваалцъя.

АМАЙ "ХУРАЙ" ТӨСӨЛ

Аялагч Амай "Хурай" нэртэй төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Энэ төслийн санааг тэрээр сүүлийн аяллаасаа олсон гэнэ. Түүний сүүлийн аялал маш хүнд байсан бөгөөд "Дэлхий" хамтлагаас гаргасан "Хурай" дуу түүнд сэтгэлийн хүч өгч аяллаа дуусгасан байна. Ингээд монголдоо ирээд "Хурай" гэх дууг дэлхийд гаргах зорилго тавьжээ.

Учир нь "Хурай" бол монголчуудын хувьд сайн үйлс, буян хишиг хуран чуулахыг бэлгэддэг зан үйл бөгөөд "Хурай" дуу ч монголчуудад сайн учир тохиолыг бэлгэдсэн утга санаатай ерөөлийн дуу юм байна. Тиймээс энэ дууг дэлхий нийтийн сонорт хүргэж монголоо таниулахыг зорьжээ. Дэлхийд хүргэхийн тулд ямар менежментээр, хэрхэн хүргэх вэ гэх зэргээ төлөвлөн ажиллаж эхэлсэн байна.

Эхний ээлжинд "Хурай" дууг шинэ хувилбараар гаргаж дууны үгэнд тохирох монгол ахуйг харуулсан клип хийхээр ажиллаж эхэлжээ. Мөн Амай "Хурай" төсөл нэртэй цахим хуудас ч нээжээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор энхэд орших Монгол мину

Өвөг дээдсээс өвлүүлж өгсөн өнтэй сайхан нутаг мину

Хүннү Сүмбэ Нирунаас хотлоор дуурсах түүх мину

Хорвоо дэлхийг эзэгнэж явсан хаан эцэг Чингис мину

Хатгалдах дайснаа хөнөөн дарсан хатан зоригт баатрууд мину

Хайр энэрлээр өсгөн сургасан хамгаас дээд ээжүүд мину

Уянгат хуурын эгшигэндээ уртын дуугаа хадаан дуулсан

Уужуу сэтгэлт монголчуудын урдах зам нь цагаан байг ээ

Хурай Хурай Хурай Хурай, Хурай Хурай Хурай Хурай Хурай      /Хурай дууны хэсээс.../

"ТЭРЭЛЖ УЛС" ТӨСӨЛ

Мөн тэрээр "Тэрэлж улс" гэх төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлжээ. Энэ төсөл нь мөн л монголоо дэлхийд таниулах зорилготой юм. Уг төслийн хүрээнд ирэх зун Тэрэлжид дэлхийн хамгийн том соёлын наадам хийх бөгөөд дэлхийн 100 мянган залуусыг нэг дорж цуглуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ Тэрэлжийн бүс нутгийг нэг улс мэт хил тогтоогоод тус бүс дотроо зөвхөн монгол ахуйг харуулах юм.

Өөрөөр хэлбэл, "Тэрэлж улс" дотроо мориор явж, монгол хувцас өмсч, монгол хоолоор үйлчилж, зөвхөн монгол соёлыг л тэнд харуулах юм. Одоогоор төсөл дээр хамтарч ажиллах багаа бүрдүүлэхийн сацуу төслөө танилцуулах, олон нийтэд түгээх ажлуудыг хийж эхэлжээ. Үүнээс гадна тэрээр "Монгол гэр" зэрэг хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Тэрээр өөрийгөө өвчтэй хэмээн янгуучилж суулгүйгээр мөн эрх мэдэлтнүүдийн юу хийхийг харж суулгүйгээр ийнхүү өөрийнхөө хэмжээнд эх орноо дэлхийд гаргахаар зорин ажиллаж эхэлжээ. Харин түүний эдгээр төслүүдийг дэмжих, хамтарч ажиллахыг хүсвэл түүний "Амай "Хурай" төсөл", "Амай "Тэрэлж улс" " цахим хуудсуудад нэгдээрэй. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Жагаа:амайд амжилт хүсье.олон залууст үлгэр дуурайлал болж байдагт 2018-01-29
НАМСРАЙ:ЯМАР ГОЁ ЮМ БЭ ЭХЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА ЭХЛҮҮЛСЭН ОЛОН АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ 2018-01-29
Yvrээ аниа:Эх оронч,зөв сайхан сэтгэлтэй залуу байна.ажил үйлс нь дэлгэрч ард олондоо үлгэр болж эрүүл энх байхыг хүсьe. 2018-01-29
Монгол хүн:Монгол хүн бүрийн санаа сэтгэл, үг үйлдэл нэгдэж нягтрах төслүүд байна, иймд сошиал хуудаснуудад нь нэгдэж, үнэн зөв мэдээллээр хангагдан, гар бие оролцохоо илэрхийлье 2018-01-30
g:AMJILT 2018-01-30
зочин:ёстой энгийн сайхан залуу бнлээ шүү ажилд нь амжилт эрүүл энхийг хүсье өнөөгийн залуучуудад үлгэр дууриалал болж байгаад бахархаж бна 2018-01-30
Ганаа:Эрхэм дээд бол эрүүл мэнд шүү 2018-01-30
зочин:хүү минь ингэж элийрч байхаар ажил төрөл эрхлээд хүн шиг амьдраач дээ,чааваас гэж 2018-01-30
Ich :Ene nuhur chin nuguu temeechin busgui tei hamt uavna gd bsn bolchihson iumu. 2018-01-30
Эх оронч:Мундаг залуу шүү амжилт 2018-01-30
Ich :Ene nuhur chin nuguu temeechin busgui tei hamt uavna gd bsn bolchihson iumu. 2018-01-31
зочин:Зөв залуу шүү, эрүүл энхийг хүсье. 2018-01-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?