ӨНӨӨДӨР ИРГЭН БҮРИЙН ЭРХЭЭ ХАМГААЛАХ ӨДӨР

2018-01-30  

Манай улс 2008 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 10 дахь жилдээ "Иргэний нийгмийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. "Иргэний нийгмийн өдөр" бол иргэдийн эрх ашиг, нийгмийн сайн сайхан, сайн засаглалын төлөө ажилладаг иргэний нийгмийнхний төдийгүй иргэн бүрийн баярын өдөр юм.

Иргэний нийгмийн байгууллагууд нь сайн хөгжиж бэхэжсэн, иргэдийн оролцоог бүх салбарт бий болгож чадсан улс орны бодлого зөв, хөгжил сайн байдаг гэж олон улсын судлаачид дүгнэдэг юм.  Тиймдээ ч Иргэний нийгмийн байгууллагууд бол улс үндэстнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, сайн засаглалыг бэхжүүлэх, төрийн үйл ажиллагаанд иргэний хяналтыг бий болгоход гол үүрэг ажилладаг юм.

Манай улсад одоогийн байдлаар 12 мянга гаруй төрийн бус байгууллага бүртгэлтэй байдаг ч өнөөдөр төрийн бодлого шийдвэрт нөлөөлж, иргэдийг эрх ашгийн талд хүчтэй дуугарч байгаа нь цөөн юм.

Энэ жилийн “Иргэний нийгмийн өдөр”-ийн хүрээнд Монголын хүний эрхийн ТББ-уудын форум (ХЭФ) “Мэдээллийн зах” үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

"Мэдээллийн зах" дээр иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм, соёлын эрх, хүүхэд, эмэгтэйчүүд, бусад эмзэг бүлгийн эрхийн хэрэгжилт, цаашид юун дээр анхаарах шаардлагатай гээд олон асуудлын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, мэдээлэл өгөх юм байна.  

 

 

C.ЧИМГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?