Татварын ерөнхий газраас татварын 20 хувийг буцаан олгуулахаар иргэдийн мэдээллийг хянан баталгаажуулж, Сангийн Яаманд хүргүүлжээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу Сангийн Яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу буцаан олголтыг шилжүүлдэг юм.
НӨАТ-ын буцаан олголтын мэдээллээ шинэчилж амжаагүй 19 мянган иргэний мэдээллийг шинэчлэх боломжгүй болжээ. Тэдгээр иргэд эхний ээлжийн НӨАТ-ын буцаан олголтоо авах боломжгүй, эхний буцаан олголтын дараагаас тухайн иргэн мэдээллээ шинэчлээд буцаан олголтоо авах боломжтой юм байна.
Ц.ЖАГАА