МАНАЙ НИЙСЛЭЛ ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ ХОТ

2018-01-31  

Манай нийслэл хот хүүхдэд ээлгүй. Учир нь зам талбай, орчны тохижилт, камержуулалт гэх зэрэг их хотод зайлшгүй хийх шаардлагатай бүтээн байгуулалтууд бүрэн хийгдээгүй. Үүний улмаас хүүхдүүд хамгийн их хохирол амсдаг гэж болно. Түүнчлэн тэдэнд зориулсан үйлчилгээ муу, сургууль цэцэрлэгийн орчин, нөхцөл маш муу.

Тиймээс хүүхдийн эрхийг хангаж хотоо хүүхдэд ээлтэй болгоход бүх түвшинд анхаарч ажиллах шаардлагатай гэж “Хүүхдэд ээлтэй хот” хэлэлцүүлгийн оролцогчид онцолж байлаа.  

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалагийн санаачилгаар өчигдөр зохион байгуулсан “Хүүхдэд ээлтэй хот”  хэлэлцүүлгийн оролцогчид хүүхдэд ээлтэй үйлчилгээг сайжруулах, ээлтэй орчинг бүрдүүлэх, хэвлэл мэдээллээр таниулах сурталчлах ажлыг хийх гурван чиглэлээр зөвлөмж гаргасан байна.

Уг зөвлөмжид дурдсан асуудлыг авч үзвэл:

  1. Хүүхдэд ээлтэй үйлчилгээг нэвтрүүлэх
  1. Эрүүл мэндийн зөвлөгөөг онлайн болон утсаар өгөх үйлчилгээ бий болгох
  2. Эрүүл мэндийн үйлчилгээний дугаарыг онлайн системд шилжүүлж, нэвтрүүлэх
  3. Сургууль, цэцэрлэгийн эмч нарыг чадваржуулах ажлыг үе шаттай зохион байгуулах
  4. Тусгай хэрэгцээт сургуулиудын хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах тусгайлсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
  5. Сургууль, цэцэрлэгүүдэд хүүхдийн сэтгэл зүйчийг ажиллуулах санал санаачилгыг өрнүүлэх
  6. Сургуулиас гадуур явуулж буй хүүхэд хөгжлийн секц, дугуйлангийн чанарыг сайжруулах
  7. Сургууль, цэцэрлэгийн багш нарт хүүхэд хүмүүжүүлийн, эерэг харилцааны сургалт нөлөөллийн ажил зохион байгуулах 
  8. Сургуулийн орчин дахь ялгаварлан гадуурхалтыг бууруулахад чиглэсэн ажлуудыг зохион байгуулах
  9. Гэмт  хэрэгт өртсөн, авто замын осолд өртсөн хүүхдэд хууль эрх зүй болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ бий болгох
  1. Хүүхдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх
    1. Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн ариун цэврийн байгууламжийг стандартад нийцүүлэн сайжруулах
    2. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг шаардлага хангасан ундны цэвэр усаар хангах нөхцлийг бүрдүүлэх
    3. ЕБС-ийн автобусны тоог нэмэгдүүлэх,  хүүхдийг аюулгүй тээврийн хэрэгслээр стандартын дагуу тээвэрлэх
    4. Хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр үйлчлүүлэхэд шаардлагатай тусгай тоноглол /буудал зарлах, тусгай шат, урсдаг зар/-ыг бий болгох
    5. Сургууль цэцэрлэгийн орчинд зам тээврийн осол хамгийн их гардаг цэгүүдэд гарц, тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг хийж, аюулгүй орчин бий болгох
    6. Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг албан байгууллагууд хашаандаа мод тарих хөдөлгөөн өрнүүлж, ногоон орчин бүрдүүлэх
    7. Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагуудын онцгой үеийн бэлэн байдал норм, стандарт, галын дохиоллын системийг мэргэжлийн байгууллагаар  шалгуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах
  1. Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээлэл, сурталчилгаа нөлөөллийг явуулах
    1. Хүүхэдтэй холбоотой үйлчилгээ, орчны стандартуудад үнэлгээ хийж, стандартуудыг мөрдүүлж ажиллах
    2. Сүм хийдэд шавилан сууж буй хүүхдүүдийн судалгаа хийж, хүүхдийн эрхийг хангах ажлыг зохион байгуулах
    3. Үйлчилгээний байгууллагуудад /ресторан, банк, худалдааны төв, зоогийн газар г.м/ хүүхдэд ээлтэй үйчилгээ, орчныг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах
    4. Хүүхдийн эрхийг сурталчлах ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран зохион байгууулах, хүүхдийн эрхийг сурталчлах тогмол нэвтрүүлэг явуулах
    5. Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон түүнтэй дагалдан гарсан журмуудыг олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулах
    6. Нийслэлийн харьяа байгууллагууд хүүхдийн эрхийг дээдлэн хүндэтгэж, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зэргийг тусгаж өгчээ.

Уг зөвлөмжийг НИТХ болон Нийслэлийн засаг даргад хүргүүлэх юм. Инэгснээр нийслэлийн харьяа байгууллагууд зөвлөмжийг хэрэгжүүлж, 3 сар тутам мэдээллэх үүрэг хүлээх юм. Ингэснээр хүүхдэд ээлгүй хот маань Хүүхдэд ээлтэй хот болоход нэг алхам ойртно гэж зохион байгуудагчдын зүгээс үзэж байна.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?