УИХ дахь сөрөг хүчин АН өнөөдөр 11 цагаас төв талбай дээр жагсаал зохион байгууллаа. Тэд МАН-ын засаг иргэдийг туйлдуулж, улс орныг улам ядууруулж байна гэж үзэн ийнхүү улс орон даяар жагсч байгаа юм. АН-ын жагсагчид
Төрийг өөрсдийн бизнес болгохоо зогсоо!
МАНж-ийн 9 эрүү
МАН-ын 9 татвараа зогсоо! гэх мэт уриа лоозун барьжээ.
АН-ын жагсаалыг УИХ дахь АН-ын гишүүд, удирдлагууд нь уриалан үгээ хэлж байлаа. Энэ жагсаал ойрын үед болсон жагсаал, цуглаануудаас хамгийн олон хүн цугласан жагсаал болж байна.
Гэвч тэд олон зуун хүнийг автобусаар зөөн авчирч жагсаалд оролцуулж байгаа тухай яриа гарч эхэлжээ! Ямартай ч сөрөг хүчин "амьд" гэдгээ тунхаглан нэг өдөр ийнхүү жагслаа.
Ч.ДАВААБААТАР