НЕФТЬ ИМПОРТЛОГЧИД ОРОН НУТГААС ЭХЛЭН ШАТАХУУНЫ ҮНЭЭ НЭМЖ ЭХЭЛЛЭЭ

2018-02-02  

Одоогоос 10-аад хоногийн өмнө Монгол улсын засгийн газраас А80, АИ92 шатахууны үнийг нэмэхгүй байх шийдвэрт хүрсэн талаараа мэдэгдсэн юм.

Ингэхдээ автобензинд ногдуулах онцгой албан татварыг нэмэх гэж байсан шийдвэрээсээ буцаж бүр татварыг бууруулахаар болсон.

Тухайлбал:

Автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160,000 төгрөгөөс 50,000 төгрөг болгож, / 90-ээс дээш октантайг 160,000 төгрөгөөс 30,000 төгрөг/

Дизелийн түлшинд ногдох татвар 180,000 төгрөг байсныг 70,000 төгрөг болгон бууруулж тогтоосон юм.

Гэвч шатахуун түгээх станцууд Загсийн газрын шийдвэр, тогтоолыг үл тоон өнөөдрийг хүртэл зохиомол хомстлоо үүсгэсэн хэвээр, зарим нь шатахуунаа өгөхгүй хаалгаа барьсан дүр хэвээрээ л байна.

Бүр даварсан зарим нефть импортолгчид хөдөө орон нутаг дахь салбаруудаасаа эхлэн шатахууны үнээ нэмж эхэлжээ.

         ДОРНОД АЙМАГТ ШАТАХУУНЫ ҮНЭ 30-210 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

Тухайлбал, Дорнод аймагт шатахууны үнэ 30-210 төгрөгөөр нэмэгдээд байна. Дорнод аймагт нефть импортлогч найман аж ахуй нэгжийн 20 гаруй шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр шатахуун түгээх станцууд 1-р сарын 20-ноос эхлэн шатахууны үнээ нэмж эхэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар АИ 80 болон АИ 92 шатахууны үнэ аймгийн төвд 30-210 төгрөгөөр сумдуудад 50-100 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Ингэснээр:

  • Дизель түлш  1810 төгрөгнөөс 2020 төгрөг,  
  • АИ 95 шатахуун 1920 төгрөгөөс 2000 төгрөг,
  • А80 шатахуун 1570 төгрөгөөс 1640 төгрөг ,
  • АИ 92 шатахуун 1680 төгрөгөөс 1750 төгрөг болж өсөөд байна.

ШӨХТГ-аас нефть импортлогчдод "шатахууны үнийг нэмэхгүй байх, шатахууны хязгаарлалт хийхгүй байх мэдэгдэл хүргүүлж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна" гэж мэдэгдээд ч өнөөдөр үр дүнгээ өгсөнгүй. ШӨХТГ ч хэлсэндээ хүрч хариуцлагаа тооцсонгүй.

Нэгэнт хариуцлага тооцож чаддаггүй төртэй, амласнаа ч биелүүлж чаддаггүй яам, агентлагуудтай учир тэд өнөөдөр дураараа аашилсаар байна.

Нэг үгээр УХААНГҮЙ НОЁД, УРАГШГҮЙ АЛБАТ-ын үлгэр бодит биеллээ олж байх шиг!

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?