Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар албан тушаалаа ашиглан хууль зөрчжээ. Тэрээр ИТХ-ын албан бланк дээр "Миг даатгал" ХХК гэх хувийн компанийг сурталчлан, тус газартай хамтарч ажиллах тухай албан бичгийг байгууллагууд руу явуулжээ. Өөрөөр хэлбэл, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар гэгч эрхэм "эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад нөлөөлөхийг завдсан" хэрэг.
Ингэхдээ,
"Миг даатгал компани нь уул уурхай, иргэний агаарын тээвэр, холбоо харилцаа, зам тээвэр, аялал жуулчлал, үйлдвэр худалдаа зэрэг салбаруудад даатгалын үйлчилгээ идэвхитэй үзүүлдэг даатгалын тэргүүлэгч байгууллага юм...
Иймд "Миг даатгал" ХХК-ийн үйл ажиллагааг дэмжин, бүтээгдэхүүн үйлчилгээг нь судалж өөрсдийн ажлын эрхлэх хүрээнд хамтарч ажиллана уу!" гэжээ.
Харин аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатарын албан тушаалаа ашиглан байж "Миг даатгал"-ыг рекламдаж байгаа шалтгаан нь юу вэ? гэдгийг тандаж үзвэл,
Хариулт маш энгийн ажээ. "Миг даатгал" ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын захирал П.Ганзориг нь МАН-ын дэргэдэх Ниймийн арчилал монголын залуучуудын холбооны удирдах албан тушаалтан буюу Л.Төмөрбаатар даргын нэг намын хуурай дүү нь аж. Тиймдээ ч нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Даатгалын тухай хууль зэрэг хэд хэдэн хууль тогтоолуудыг зөрчин байж эрхэм дарга байгууллагуудыг "Миг даатгал"-ыг дэмжихийг "үүрэгдэж" суугаа нь энэ.
Харин хууль зөрчсөн эрхэм даргад хэн хариуцлага тооцох вэ?
С.ШҮРЭНЧИМЭГ