ӨНӨӨДӨР УИХ-ЫН ДӨРВӨН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА

2018-02-06  

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд  өглөөний 9 цагт эхэлж байна.Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас эхлэх бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт, Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Үдээс хойш эхлэх Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн мэдээлэл сонсох юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо мөн үдээс хойш хуралдах ба Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?