ЕРӨНХИЙ САЙД 2019 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРААС УЛААНБААТАРТ ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛАХГҮЙ ГЭЖ МЭДЭГДЛЭЭ

2018-02-06  

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн удирдлагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцсон “Нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” уулзалт  болж өнгөрлөө.

Уулзалтын үеэр үндсэн дөрвөн сэдвийг хөндөж илтгэл хэлэлцүүлэг хийсэн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлсэн эдгээр төсөл, хөтөлбөрийг ажил болгоход сэтгэл, эрч хүч, зохион байгуулалт хэрэгтэйг онцолсон юм. Мөн  Нийслэл  хотын тулгамдсан асуудлын нэг болоод байгаа утаа, агаарын бохирдлыг багасгахын тулд 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатарт ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, хуульчилж хориглоно гэдгээ мэдэгдлээ. Энэ ажлыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Хотын дарга С.Батболд хоёр хариуцаж ажиллахыг үүрэг болгосон байна.

 

М.ЦАЦРАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?