Сэлэнгэ аймгийн бүс нутгаар цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн түүнчлэн Дархан-Эрдэнэтийн хэвтээ тэнхлэгийн орон нутгийн чанартай автозам, Сүхбаатар-Дархан-Улаанбаатарын босоо тэнхлэгийн олон улсын автозамын хөдөлгөөнд оролцогч жолооч нар замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Мөн жолооч нар хол замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлаа шалгах, малчид гэр орноосоо хол явахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Н.ОДГИЙВ