Н.ЭНХБАЯРЫГ МАГТАН ДУУЛАХГҮЙ БОЛ...

2016-03-27  

МАХН-ын бага чуулган уржигдар үдээс хойш хуралдаж өндөрлөсөн. Энэ удаагийн хуралдаанаар намын дэд болон нарийн бичгийн дарга нараа томилсон байдаг. Намын даргаа өмөөрч өмөлзтөл уйлж хэвлэлийн хурал хийж байсан Э.Эрдэнэжамъяан нулимсныхаа үнэ цэнээр намын дэд даргын суудалд суусан бол даргадаа нууц захидал илгээж байсан Д. Тэрбишдагва дэд дарга болжээ. Н.Энхбаяр даргыгаа шадар сайд болгохын тулд өөрийн хүсэлтээр шадар сайдын суудлаа өгөх өргөдлөө бичсэн Ц.Оюунбаатар мөн намын гурав дахь дэд даргын албан тушаалаар шагнуулж.

Харин намынхаа санхүүжилтийг босгохын төлөө явж байгаад хэрэгт холбогдсон Г.Шийлэгдамба, намынхаа даргыг албан тушаалд очсон гишүүдээсээ мөнгө нэхдэг гэдгийг илчилсэн Л.Цог гэх мэт үнэнийг илчилж эхэлсэн гишүүддээ Н.Энхбаяр хатуу сануулга өгөх нээ. Намын нийт гишүүд цаашлаад улс төрийн намуудын санхүүжилтийн буруу жишгийг ил болгохын тулд дуугарсан намын гишүүн хэн боловч донгодуулах юм байна гэдгийг МАХН-ын хяналтын хорооны гурван хэвлэлийн хурлаас ойлгогдохоор байлаа.  

Ганц хүний эрх ашгийн төлөө магтан дуулж, зөвхөн түүний захиалсан хөгжмийг тоглож, жүжигчилсэн тоглолт үзүүлж чадварлагаар уйлж чадахгүй бол...

Ц. БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Энэ ёстой бүтэхгүй нам Н. Энхбаяры тойрон хүрээлж байгаа хүмүүс нь бүгд даргыгаа матсан муулсан хүмүүс ийм байхад яаж эв нэгдэл ярихын бэ шал инээдтэй юм 2016-03-27
Чука:Сайнтай муутай хүмүүс л энэ намд байгаа тэглээ гээд намыг нь муу гэж бас болохгүй ш дээ 2016-03-27
Саруул:Гэхдээ Энхбаяр гуай 10 жилийн төлөвлөгөө хүртэл гаргасан улс орноо яаж хөгжүүлэх тухайгаа аль хэдийн бэлдсэн гээд хүмүүс ярих юм орон шоронд орсон хүн одоо нэгийг хийх байлгүй ч гэж ярьж байна Магадгүй л юм 2016-03-27
Иргэн:ЭНЭ МАХН чинь УТ-ын байгуулга бус АШГИЙН төлөөх, АВЛИГЫН төлөөх байгуулга байх нээ. МӨН ч ОЛОН ХҮНИЙ "ТОЛГОЙ ЦУСДАНА ДАА" яана даа... 2016-03-27
Монгол хүмүүн :Энднэг зүйлийг л маш сайн харцгаа Монголд ирээдүй байна уу Хэрэв байгаа бол биччихээрэй Ямар ирээдүй гэдгийг Мөхөл л харагдаад байгаа шүү Хойтон жилээс эхлэн өр төлөгдөж эхэлнэ Тэр үед та бидний гар дээр ирдэг мөнгө хумигдан хумигдсаар эцэст нь зээлийн барьцаанд тавьсан газар нутгаа л өгч с**** бол уу Тэгээд л харийн нөхдүүд бөөн бөөнөөрөө Монголд орж ирээдЭдийн засгийн чөлөөт бүс гэх нэрийн дор дураараа дургина Тэхэд эрхэм Монгол хүн та эх нутаг минь гэх газар шороо чинь чөлөөт бүс нэрийн дор харийнханд замхарна гэсэн үг МАНАН төрд гарсан нөхцөлд энэ байдлууд л үргэлжилнэ Монгол улсын хүн амын 70н хувь нь нэн ядуу аьдарч байна Сонгуулийн насанд хүрсэн хүний 800аад мянга нь нэн ядуу байна шүү Тэр нэн ядуучууд ****лээд босохын цагт хэдэн баячууд хаашаа зугтахав Үгүй бол ихэнхийг нь алья гээд цэрэг хөдөлгөх үү Монгол оронд маш их ужиг самуун урссан цус үргэлжилхийг хэн ч үгүйсгэх аргагүй юм шүү 2016-03-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?