"ПЁНЧАН-2018" НААДАМД ОРОЛЦОЖ БАЙГАА ХОЁР ТАМИРЧИНГ 30 ГАРУЙ АЛБАН ТУШААЛТАН ДАГАЖ ЯВАХ ШААРДЛАГА БАЙСАН УУ?

2018-02-08  

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд манай улсаас цанын спортын тамирчин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг  нар оролцохоор болсон. Энэхүү өвлийн олимпийн наадамд оролцох хоёр тамирчныг дагалдан Монголоос 30 орчим хүн явж байгаа тухай мэдээлэл гарсан. 

Тодруулбал Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц хэвлэлд өгсөн ярилцлагадаа :  “БСШУС-ын сайд тэргүүтэй албаны хүмүүс явна. Мөн холбоодоос нь хүмүүс явахаар төлөвлөж байгаа. Нийтдээ 30 орчим хүн явна” гэсэн мэдээлэл өгсөн.Энэ мэдээллээс үүдэн  хоёрхон тамирчнаа дагаад 30 гаруй албан тушаалтан БНСУ-ыг зорих нь зөв үү гэсэн шүүмжлэл олон нийтийн сүлжээнд тархаж, улсын зардлаар өвлийн олимп үзэх хүмүүсийн нэрсийг нь харъя” гэх мэт шүүмжлэл өрнөсөөр байна.

Ингээд  "Пёнчан-2018” наадамд оролцох тамирчдыг дагалдан явж буй албан тушаалтнуудын нэрсийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хүргэж байна. 

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:төсөв санхүүжилт нь хаанаас вэ. АРАЙ УЛСЫН ТӨСӨВӨӨС БИШ БИЗ ДЭЭ, тэгвэл хариуц**** тооцож ШИЛЭН ДАНС НЭЭ ???????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????? 2018-02-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?