НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДҮҮДИЙН ХОЁРХОН ХУВЬ НЬ ХҮҮХЭД ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ, ҮЛДСЭН 98 ХУВЬ НЬ БОДЛОГОГҮЙ ОРХИГДСООР...

2018-02-08  

Нийслэлийн хүн амын 34,48 хувь буюу 476,165 хүүхэд байна. Нийслэлийн хүүхдийн авъяасыг хөгжүүлэх чиглэлээр төвийн 6 дүүрэгт нийт 98 сургалтын төв ажиллаж байгаагаас 2976 хүүхэд хамрагдаж байгаа талаар албаныхан мэдээллээ. Монголын хүүхдийн ордны болон хувийн хэвшлийн сургалтын төвд нийт 9200 гаруй хүүхэд хамрагдаж байна. Энэ тооноос харахад нийслэлийн хүүхдүүдийн дөнгөж хоёр хувь нь хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж, үлдсэн 98 хувь нь тодорхой бодлогогүй орхигдож байна.

Мөн Нийслэлийн хэмжээнд хүүхэд хамгааллын чиглэлээр 12 төрлийн үйлчилгээ явуулахад 6740 хүүхэд хамрагдсан гэсэн албаны мэдээлэл байгаа юм. Гэвч хамгаалал шаардлагатай олон хүүхэд цаана нь байна. Иймд нийслэлийн хэмжээнд хүүхдэд зориулсан үйлчилгээг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн эрхийн талаар олон нийтэд сурталчлан таниулах олон ажил үгүйлэгдсээр байна. Үүнтэй холбоотойгоор  АН-ын эмэгтэй төлөөлөгчид Нийслэлийн Засаг даргад эдгээр асуудлыг хүргүүлж, хяналт тавьж ажиллахаар төлөвлөж байгаа талаараа мэдээллээ.

 

 

Н.ОДГИЙВ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?