АВТОЗАМЫН БООМТУУД САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД АМАРНА

2018-02-08  

Монгол, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд урд хилийн боомт амардаг. Энэ сарын 15-18-нд буюу сар шинийн баярын өдрүүдэд Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд амарна гэдгээ мэдэгдлээ. Харин төмөр замын болон агаарын тээвэр цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.

Мөн Монгол, ОХУ-ын хилийн боомтуудын цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна.

Тухайлбал, Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь автозамын боомт энэ сарын 15-17-ныг дуустал амарна. Ханх боомт энэ сарын 16,17-нд амрах бол Ульхан боомт зөвхөн 16-нд амарч, төмөр зам болон агаарын тээврийн газрынхан цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллах аж.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?