ОРОН НУТГИЙН БҮХ ЗАМЫГ ӨНӨӨДӨР НЭЭЛЭЭ

2018-02-09  

Нийслэлээс орон нутгийг зорих бүх чиглэлийн автотээврийн хөдөлгөөнийг өнөөдөр 07.00 цагт нээлээ

Энэ сарын 08-нд нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурсны улмаас орон нутгийн автзамуудад хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдсан. Тиймээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлд автотээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байсан юм.

Одоогийн байдлаар Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв, Дорноговь аймгийн нутгаар цасан шуургатай, Ховд аймагт цас бударч байгаа юм. Иймд дээрх чиглэлд зорчих иргэдийг хурдаа зөв тохируулах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг анхааруулж байна.

 

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?