МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Х.МАНДАХБАЯРЫГ СОНГОЛОО

2018-02-09  

МСНЭ-ийн ерөнхийлөгчид ТВ-2 телевизийн үүсгэн байгуулагч Д.Энхтуяа, "Зиндаа" сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр, МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Т.Оюун-Эрдэнэ нар нэр дэвшсэн. Төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулж, "Зиндаа" сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр 155 буюу 87.5 хувийн саналаар сонгогдсон юм. Ийнхүү 2011 оноос хойш МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хашсан Б.Галаарид өөрийн ажлаа өгч, шинэ ерөнхийлөгчид шилжүүллээ.

МСНЭ-ийг ирэх дөрвөн жил удирдахаар сонгогдсон шинэ ерөнхийлөгчийг батламжлах тогтоолын төслийг Их хуралд танилцуулж, МСНЭ-ийн хэтийн болон ойрын зорилтыг хэрэгжүүлж, МСНЭ-ийн дүрмийг чанд баримтлан ажиллахыг үүрэг болгов. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр "Үүссэн нөхцөл байдлыг зөөллөхийн төлөө, эв нэгдлийг хангахын төлөө өдөр шөнөгүй зүтгэхээ илэрхийлж байна. Дэвшүүлслэн мөрийн хөтөлбөрөө өөрийн редакцидаа сууж байгаа мэт ажиллаж хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Та бүхний өгсөн энэ итгэлийг улам зүзаан болгож, илүү олон сэтгүүлчийг хамруулахын төлөө ажиллаж, энэ хавраас хөдөө орон нутгаар явж сэтгүүлчидтэйгээ уулзан, бүх холбоодуудтай хамтарч ажиллахаа илэрхийллээ

 

 

 

М.ЦАЦРАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?