2020 ОН ГЭХЭД ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ 26 ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРНО

2018-02-09  

Өнгөрсөн УИХ-аас Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан хэд хэдэн төсөл яригдах болсон. Тэдгээрийн нэг нь Баянзүрх дүүргийн XXIV хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаандаваа, Сонгинохайрхан дүүргийн XXVI хорооны Нарангийн энгэр дэх хогийн цэг гэсэн хоёр байршилд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн “Эко парк” цогцолбор байгуулах төсөл юм.

Уг төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачилсан бөгөөд хогийг ялган ангилан дахин боловсруулж, экспортод гаргах зорилт тавьж буй. Цогцолборт хаягдлыг гялгар уут, хуванцар, цаас, лааз, металл, шил гэх мэтээр ангилна. Дараа нь хэрэгцээгүй хог хаягдлаа дулааны станц руу оруулж, шатаан эрчим хүч үйлдвэрлэх гэнэ. Харин хэрэгцээт түүхий эдээ тус бүрийнх нь үйлдвэрт хүргэн боловсруулахаар төлөвлөж, төслийн санхүүжилтэд 246 тэрбум төгрөг шаардлагатай аж. Төслийн хүрээнд нийт 26 боловсруулах үйлдвэр барих бөгөөд энэ онд 10-ыг нь ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Харин ирэх онд тав, 2020 он гэхэд 26 үйлдвэр бүрэн ашиглалтад ороод дууссан байх төлөвлөгөө гаргасан байна.

 

 

 

 

М.ЦАЦРАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?