МАХН-ЫН 2-Р ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНД ИЗНН-ЫН ДАРГА Ц.ГАНХУЯГ ИЛГЭЭЛТ

2018-02-09  

2018 оны 02-р сарын 09

МАХН-ын 2-р их чуулганы төлөөлөгчид Та бүхэнд ИЗНН-ын мянга мянган гишүүд дэмжигчдийн өмнөөс сайн сайхныг хүсч Их чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Эрхэм хүндэт ноёдоо

Монголын их түүхийн жимээр 20 гаран 30 шахам жил өчүүхэн цэг төдий хугацаа ч бидний өвөг дээдсийн бүтээж, хамгаалж үлдээсэн их өв, соёл руу хайр гамгүй халдан довтолж, эрээ цээрээ алдсан цөвүүн цагийг дуусгахгүй бол 200, 300 жилийн энх тунх амьдралаа, тусгаар улсынхаа гал голомтыг алдахад хүрэх нь ээ.

Түүхийн амаргүй, ээдрээтэй цаг мөчид уг нь эв эеийн хичээн шударга зүтгэлээ дээдэлж, энэ бэрх үеийг даван туулахыг эрмэлзэх ёстой атал, гадны бодлогыг тоть мэт давтан, морь унасан толгойгүй хүн лугаа удирдлагын гай, үйлийн үрийг монголчууд эдэлж байна.

Улс орныг ээлжлэн удирдсан МАНАН нь улс орны өмнө тулгарсан асуудлыг шийдэхээс урьтан төр засгийн эрхийг хэрхэн гартаа оруулж авах, яам тамгын газрыг хэрхэн эзлэн авч, өмч хөрөнгөө зузаатгах вэ гэсэн өрсөлдөөндөө сонгуулийг ашиглах болсон. Ийм системийг өөрсдөдөө зориулан бүтээж, эрх ашигтаа нийцүүлсэн хэсэг бүлгийг сонгуулиар далимдуулан төрийн удирлагад залах ёс бус үйлдэл хэрээс хэтэрлээ. Ингэснээр тэд  олигархийн тогтолцоогоо улам бэхжүүлэхэд л чармайж байгаа юм.

Төрийг ялзруулж муу бүхнийг байх ёстой мэт хэвийн зүйл мэт ойлгуулах, дасан зохицуулах хорон бодлогоо тэд явуулж байна. Залуусыг эрдэм номонд бус өнгө мөнгөнд шунах, хөнгөн хийсвэр амьдралд сонирхолтой болгоход МАНАН бодлогоо чиглүүлж иржээ.

Монголын ирээдүйг тэд ийнхүү баллаж байна. Нүдийг нь сохолж байна.

Энэ улсад хууль цаазаас дээгүүр дэг ёс, монгол хүний эрхэмлэх үнэт зүйл, өвөг дээдсийн эрхэмлэх сургааль ёс нь байх атал, эдгээр нь хий үзэгдэл мэт монгол орноор тэнүүчилж байна. Улс төрийн намыг иргэд МАНАН-аар төсөөлж нам гэдэг нь буруу муу зүйлийн үүр уурхай мэт жигшин цэвүүцсэн ойлголтыг нийгэмд төрүүлсний гор нь улс төрийн бусад эрүүл саруул намуудад тусч байна.

Өөрсдийгөө монголыг аврах хүчнүүд, монгол хэмээх гэрийн баруун зүүн багана хэмээн өргөмжилдөг МАН, АН-ын энерци дуусч байна. Хоёр намын систем гэдэг нь МАН, АН гэсэн оноосон нэрний тухай биш угтаа бол эрх баригч сөрөг хүчний балансын харилцаа юм. Багана гэхээс монгол гэрийн гал голомт нь илүү чухал  илүү монгол ойлголт юм. Тулга гурван хөлтэй байдаг бус уу ? Хоёр хөлтэй тулганы гал яагаад ч бадарч чадахгүйг уруудаж доройтдогыг өнгөрсөн жилүүд харууллаа.

МАН-АН=МАНАН тэдний аархлыг зогсоох, тулхтай улс төрийг хүчийг бүрдүүлэх, эв нэгдлээ бататгах сорилттой тэд нүүр тулгарч байна. Манай улсын өрсөлдөөний ардчилал явагдаад байгаа юм шиг атлаа хэрэг дээрээ МАНАН-Г бүрдүүлсэн МАН, АН-ыг удирдлагын хуйвалдааныг өөгшүүлэгч, хамгаалагч арга хэрэгсэлд нь Ардчилал ашиглагдаж байна. Аливаа улс төрийн хүчин оппозиц байхдаа ард түмний төлөө сайхан үгсийн цуурайтуулдаг. Эрх барьж эхлэхээр тэр сайхан үгс агаарт замхран алга болдог билээ.

Өнөөгийн парламентийн сөрөг хүчин ганцаарчилсан тоглолтоороо өөрийгөө дөвийлгөх, өөртөө хэдэн оноо авахыг урьтал болгож байна. Оппозицийн ганцаарчилсан тоглолт 2020 онд ганцаараа, дангаараа засгийн эрхийг авах хүсэлтэй байгаа нь илэрхий.

АН оппозиц байгаа үедээ МАХН, ИЗНН зэрэг улс төрийн хүчнүүдтэй зөвлөлдөн урагшлах хэрэгтэй. Сонгуулийн систем нь аливаа улсын улс төрийн соёлыг хөгжүүлдэг. Гэтэл МАНАН-гийн эрхшээл дор бүрэлдсэн тэр сонгуулийн систем нь нийгмийн хэрхэн буртаглаж хөлдөө чирч байгааг бэлхэнээ харж байна. Бидэнд зөв, шударга, нээлттэй олон ургальч үзлийг дээдэлсэн сонгуулийн систем хэрэгтэй байна.

Ардчилал зөв хөгжиж байгаа бол ард түмний ахуй амьдрал өөдлөн дэвжиж байх учиртай. Монгол ёс зүйтэй, нээлттэй зөвшилцөө хэлэлцээний хариуцлагатай ардчилал хэрэгтэй байна. Манай улс төрийн стратегийг өөрөөр боловсруулан монгол хүний язгуур эрх ашгийн төлөө хэлэлцээний ардчилал руу хэлэлцэх цаг болжээ.

Эрхэмсэг хатагтай, ноёдоо

2016 оны сонгуулиар байгуулагдсан парламент олон нийтийн хүндлэл, итгэлийг нэгэнт алджээ. Тэднийг манай иргэд хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хүлээн зөвшөөрөгдөхгүй өнөөгийн улсын их хуралд ганцхан гарц, бүтээх ганцхан сайн үйлс л байна. Энэ нь тэд өөрсдөө тарах.

Монгол түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн хууль тогтоох байгууллагаа МАНАН-гийн эрхшээлээс гадуур байгуулцгаая.

Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх зарчмыг хэрэгжүүлцгээе. Хүчирхэг төрийг байгуулах ариун үйлсэд  хамтдаа зүтгэцгээе. Бидэнд монгол гэдэг нэг л эрх ашиг бий. Баярлалаа.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Mrs Liya.:Hello Guys, Энэ бол амьдрал цаг хугацааны өөрчлөлт юм !! Би энэ хоосон ATM картны талаар сонсож байсан бөгөөд би эргэлзэж байгаадаа төдийлөн сонирхдоггүй байсан. Одоог хүртэл би Rick HE хэмээх хакерыг олж мэдсэн нь түүний хийж байгаа зүйлд үнэхээр сайн, тэр Бурханыг илгээсэн юм. Хэрвээ ажил гүйлгээ хийдэг байсан Хоосон Акаунт Картын талаар би асуусан, тэр ч байтугай надад хэлж байсан, мөн түүний картыг программчлан санамсаргүйгээр мөнгө хасах хөтөлбөрийг программчлан, ямар ч төрлийн үнэгүй онлайн худалдан авалтад ашиглаж болно гэдгийг асуусан. Энэ нь гайхалтай байсан бөгөөд би эргэлзэж байсан. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, нөхцөлийг нь зөвшөөрөв. залбирч, энэ нь заль мэх биш гэж найдаж байсан. Би хоосон КАРА хэрэглэсэн бөгөөд амжилттай болсон. Би өдөрт 8000 до****аас багагүй мөнгө хөөцөлдөх КАРК ид шидийн ажил хийж байсан бөгөөд би одоо баян, алдартай болсон. Тэр миний түүхийг өөрчилсөн учраас би Рикт талархаж байна. Карт нь бүх улс оронд маш сайн ажилладаг. *** rickatmcardoffer@gmail.com хаягаар холбоо барина уу 2018-04-17
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?