МАХН-ЫН ИХ ЧУУЛГАНД МАН-ЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ ИЛГЭЭЛТ ИРҮҮЛЛЭЭ

2018-02-09  

“МАХН-ын ээлжит II Их чуулганд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ирүүлсэн мэндчилгээг толилуулж байна. Саяхан хуралдсан МАН-ын 28-дугаар Их хурлаар МАН-ын даргаар сонгогдсонд баяр хүргэсэн чин сэтгэлийн захидал ирүүлсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн Монгол орны 21 аймаг 330 сум нийслэлийн есөн дүүргийн МАХН-ын гишүүдийн төлөөлөл болон тус чуулганд оролцож байгаа төлөөлөгч та бүхэнд мэндчилгээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт улс төрийн намуудын эрхэм зорилго нь Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа хэдий ч улс орны эрх ашгийн төлөө зөв шийдэл, оновчтой гарцыг хамтдаа эрэлхийлэн хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэж бид үзнэ. МАХН-ын ээлжит II Их чуулганаас гарах шийдвэрүүд нь Монголын ард түмний сайн сайхны төлөө байна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Төрийн нуруу түвшин түмэн олон минь амгалан байх болтугай. МАХН-ын Их чуулганд амжилт хүсье. XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохорй жилийн сар шинэдээ сайхан шинэлээрэй” хэмээжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин: Сайхан байна. Эвтэй бол хүчтэй шүү, Хурэлсүх сайд маань мундаг байна аа 2018-02-12
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?