БАЯРЫН ӨДРҮҮДЭД ЗАХЫН ХОРООЛЛЫН 19 ЧИГЛЭЛД 42 АВТОБУС НЭМЭЛТЭЭР ЯВУУЛАХААР БОЛЛОО

2018-02-09  

Нийслэлийн Тээврийн газраас  иргэдийг саадгүй тув тухтай золголтоо хийхэд зориулж, Сар шинийн баярын өдрүүдэд захын хорооллын чиглэлүүд рүү том оврын автобус нэмэлтээр явуулахаар боллоо. Хоёрдугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд  иргэдийн зорчих ачаалал нэмэгддэг хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо гэсэн нийт 19 цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 42-оор нэмэгдүүлэхээр болсон байна. Мөн  Хотын удирдлагуудын зүгээс сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг автобусаар үнэгүй үйлчлүүлэх шийдвэр гаргаж, энэ өдрүүдэд автобусанд ороход Umoney төхөөрөмж дээр санамж байршуулсан байна. Ингэснээр иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм. Мөн иргэд та бүхний нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авна.

 

 

 

М.ЦАЦРАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ 2018-Д ЯМАР УЛСЫН БАГ ТҮРҮҮЛЭХ ВЭ?