МАХН гэх нэрийг 2012 онд сэргээж, намын даргаар Н.Энхбаярыг томилж байсан. Гэсэн ч өнгөрсөн жилүүдэд МАХН их хурлаа хийж чадахгүй явсаар энэ жил Нийслэл хотноо их хурлаа зохион байгуулсан юм. Энэ удаагийн хурлаар МАХН-ын II их чуулганы төлөөлөгчид Н.Энхбаярыг намын даргаараа улираан сонголоо. МАХН-ын даргыг сонгохдоо намын Бага хурлаас нэр дэвшүүлсэн байна. Бага хурлаас Н.Энхбаяраас өөр хүнийг нэр дэвшүүлээгүй, заалнаас ч мөн МАХН-ын дарга нэр дэвших хүн байгаагүй учраас их чуулганы 1044 төлөөлөгч 100 хувийн саналаар Н.Энхбаярыг намын даргаар улираан сонгосон талаар эх сурвалж мэдээллэж байна.
Монгол Ардын Хувьсгалт намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Тулга шинээр сонгогдож, С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нар МАХН-ын дэд даргаар тус тус улиран сонгогдлоо.
М.ЦАЦРАЛ