ХЯТАД УЛС НЭГ ЖИЛИЙН ДОТОР 13 САЯ ИРГЭНЭЭ ЯДУУРЛААС АВАРЖЭЭ

2018-02-12  

Хятад улс орчин үеийн, хөгжиж цэцэглэсэн, ард иргэд нь амгалан тайван нийгмийг бий болгох зорилтынхоо хүрээнд 2020 он гэхэд ядууралд цэг тавихаар эрчимтэй ажиллаж байгаа.  Энэхүү ажлын хүрээнд Хятад улс сүүлийн таван жилийн хугацаанд 68.53 сая иргэнээ ядуурлаас гаргасан байна гэж тус улсын Ядуурлыг бууруулж, хөгжлийг дэмжих газар мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг мэдээллээ.  Энэ нь нэг жилийн хугацаанд 13 сая хүнийг ядуусын эгнээнээс гаргасан гэсэн үг юм. Хятад улсын ядуурлын түвшин 2012 онд 10.2 хувьтай байсан бол өнгөрсөн оны эцэс гэхэд энэ үзүүлэлт 3.1 хувь болж буурсан ажээ. Хятадын бодлого боловсруулагчдын хэлснээр 2018 онд  100 гаруй хошууны 10 сая гаруй иргэнээ ядуурлаас гаргах зорилт дэвшүүлсэн байна.

М.ЦАЦРАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ 2018-Д ЯМАР УЛСЫН БАГ ТҮРҮҮЛЭХ ВЭ?