ЗАМ ТЭЭВРИЙН НИЙТ ОСЛЫН ДИЙЛЭНХ ХУВИЙГ 18:00-00:00 ЦАГТ ГАРСАН ОСОЛ ЭЗЭЛДЭГ

2018-02-12  

2016 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 500000 гаруй тээврийн хэрэгслийн 50-аас илүү хувь нь буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй гэсэн судалгаа гарсан байдаг. Гэвч баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгал өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулж, бусад хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсгэх, улмаар зам тээврийн осол гарах шалтгаануудын нэг болдог байна.

Судалгаагаар, 18:00-00:00 цагуудад  гарсан осол нийт ослын дийлэнх хувийг эзэлдэг гэсэн тоон үзүүлэлт ч байдаг.

ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ИХ ГЭРЛИЙН ТУСГАЛЫГ ӨӨРЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

Тиймээс монгол улсад ашиглагдаж байгаа баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилж зөв тусгалтай болгох шаардлага тулгарч энэ дагуу Автотээврийн үндэсний төвөөс өнөөдрөөс эхлэн буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн тусгалыг өөрчилж эхэллээ.

Энэ ондоо багтаан 100 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх бөгөөд үлдсэн тээврийн хэрэгслүүдийн гэрлийн тусгалыг өөрчлөх ажлыг жил жилээр төлөвлөн хэрэгжүүлэхээр болсон байна. Автомашиныхаа тохиргоог хийлгэсэн иргэд, жолооч нар автомашины салхины шилэн дээр наалт наан. Ингэснээр автомашинаа үзлэгт хамруулж, гэрлийн тохиргоогоо хийлгэсэн эсэхэд хяналт тавих юм.

Дээрх тохиргоог хийлгэхэд жолоочоос 1650 төгрөг шаардагдах юм.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?