ӨӨРИЙГӨӨ ЗОХИЦУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАНГАЛТГҮЙ ГЭЖ ҮНЭЛЛЭЭ

2018-02-12  

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын зайны хяналтаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) ТББ нь өөрийгөө зохицуулах байгууллага (ӨЗБ)-ын хувьд хуулиар тогтоосон үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэх үзэх боломжгүй буюу “хангалтгүй” гэсэн үнэлгээтэй дүгнэгдлээ. Учир нь тус холбоо Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, холбогдох журмуудын хэрэгжилтийг хангаагүй, тайлан мэдээллээ дутуу бөгөөд хууль тогтоомжоор заасан хугацаанд ирүүлээгүй, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан мэдээллээ Хороонд тайлагнаагүй төдийгүй өөрийн цахим хуудсаар мэдээлээгүй байна.

МҮЦАЭХ ТББ-ыг Хорооны 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 273 дугаар тогтоолоор өөрийгөө зохицуулах байгууллага (ӨЗБ)-аар  бүртгэсэн. Өөрөөр хэлбэл, тус Холбоо ӨЗБ болсноос хойш 3 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, Хорооны 2014 оны 252 дугаар тогтоолоор баталсан “Өөрийгөө зохицуулах байгууллагыг бүртгэх тухай журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.2.1, 7.2.2.2, 7.2.2.3-д тус тус заасан санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, үнэт цаасны зах зээлийн судалгаа/улирлаар/, нийт гишүүдийн санхүүгийн тайлангийн нэгтгэл/улирлаар/, зохион байгуулсан сургалтын тайлан/тухай бүр/ мэдээллийг ирүүлэх үүрэгтэй боловч тус холбоо нь эдгээр судалгаа, тайланг Хороонд тогтоосон хугацаанд ирүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй. Тухайлбал, Хороо тус байгууллагыг тайлан мэдээллээ хуулиар тогтоосон хугацаанд ирүүлээгүй тул хяналт тавих үүргээ хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 9/3600 тоот албан бичгээр МҮЦАЭХ-д хандан Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан 2016 оны мэдээллийг Хорооноос шаардсаны дагуу 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн нь хуулиар тогтоосон хугацаанд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн дээрх журмын холбогдох заалтуудад тусгасан мэдээллийг улирал бүр, тухай бүр ирүүлээгүй зэрэг нь хууль, журмаар заасан үүргээ бүрэн хэгжүүлээгүй тухай дурдаад ӨЗБ болсоноос хойш буюу 2015, 2016 онууд,  2017 оны 3 дугаар улирал хүртэлх холбогдох мэдээллийг нөхөж ирүүлэх тухай мэдэгдсэн.

Үүний дагуу тус Холбооноос 2015, 2016 онууд,  2017 оны 3 дугаар улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, гишүүдийн санхүүгийн тайлангийн нэгтгэл, сургалтын тайлангууд, энэ хугацаанд орсон Холбооны гишүүдийн болон удирдлагын өөрчлөлтийн талаарх тогтоол, шийдвэрүүдийг бөөнд нь нөхөж ирүүлсэн байна.

Ирүүлсэн тайлан, мэдээллүүд дээр үндэслэн зайны хяналт тавихад дараах зөрчил, дутагдал илэрсэн. Үүнд:

  1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй;
  2. Хорооны 2014 оны 252 дугаар тогтоолоор баталсан “Өөрийгөө зохицуулах байгууллагыг бүртгэх тухай журам”-д заасан мэдээллийг ил тод болгох болон Хороонд мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй;
  3. 2016 оны байдлаар нийт 87,16 сая төгрөгийн орлого олсноос 63,41 сая төгрөг нь буюу нийт орлогын 72,7% нь, 2017 оны 3-р улирлын байдлаар нийт 70,59 сая төгрөгийн орлого олсноос 50 сая төгрөг буюу нийт орлогын 70 хувь нь сургалтын үйл ажиллагааны орлогоос бүрдсэн гэж үзэхээр байна. Харин 2015 онд нийт зардлын 38%-ийг, 2016 онд 43%-ийг, 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 47.1%-ийг цалинд зарцуулж, 2015 онд үйл ажиллагааны үр дүн нь 1.8 сая төгрөг, 2016 онд 8.1 сая төгрөгийн алдагдалтай, 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 7.1 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Ирүүлсэн тайлангуудаас харахад санхүүгийн тайлангийн тодруулга, холбогдох мэдээллийг ирүүлээгүй учраас тайланг бүрэн ирүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
  4. Зохион байгуулсан сургалтын 2015, 2016, 2017 онуудын тайланг тухай бүр гаргадаггүй харин Хорооны шаардсаны дагуу 2 жилийн дараа нөхөж тайлан гаргасан;

Холбооноос зохион байгуулдаг сургалтуудын агуулга, зохион байгуулалтын хувьд сайжирсан эсэх нь тодорхойгүй боловч жил ирэх тусам давтамж нь ихэссэн, сургалтын үйл ажиллагааны ашиг өндөр байна. Тухайлбал, 2015 онд сургалтын нийт орлогын 76 хувь, 2016 онд 72 хувь, 2017 оны байдлаар 66 хувь нь ашиг байна. Гэвч сургалтын үйл ажиллагаанд зарцуулсан зарцуулалт тодорхойгүй байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?