МАХН-ЫН II ИХ ЧУУЛГАНД МҮАН-ЫН ДАРГА Б.ЦОГТГЭРЭЛИЙН ИЛГЭЭЛТ

2018-02-12  

 

МАХН-ын Их Чуулганы төлөөлөгчидөө, Эрхэм хүндэт МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын удирдлага Та бүхэнд өнөөдрийн өлзийт сайн өдрийн мэндийг хүргэн Их хурлын тань үйл ажиллагаанд амжилт хүсэхийн хамт Шинэ Үндсэн хуулиа тунхаглаж, төр улсаа түвшитгэхийн гэгээн ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол Үндэсний Ардчилсан нам 2006 онд анх байгуулагдсан цагаасаа Монгол төрийг үндэсний үзлээр шүүн тунгааж шинээр урлах тухай ярьж ирсэн.

Засаглалын гаж дон, Тогтолцооны эмгэгийг засахын төлөө улс төрийн бүх хүчин, төрийн бус байгууллагууд, иргэдтэйгээ хамтарч зүтгэх мөч ирээд байна.

МҮАН, МАХН-ын 2011 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний үндсэн заалт нь  Шинэ Үндсэн хуулийг бүтээж, батлуулах замаар Төр улсаа цэгцлэх асуудал байсан юм. МАХН шинэ БНМУ-ын Үндсэн хуулийн үзэл санаагаа орон даяар түгээж байгаа нь Монголын нийгмийн шинэчлэлд оруулж байгаа түүхэн үүрэг гэдгийг онцлон тэмдэглэхийн ялдамд байгалийн баялгийн нийгэмч хандлага, төрийн болон боловсон хүчний тогтвортой байдал, хүний эрхийн баталгаажуулалт зэрэг гол, суурь асуудлуудаар байр суурь нэг байгаа нь бидний хүсэл зориг нэг байгаагийн тод илрэл юм.

УИХ-аас Үндсэн хуулийн шинэчлэлийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр тусгаад байгаа ч өнгө засал төдий өөрчлөлт, нэмэлтээр өнөөгийн нийгэмд дорвитой өөрчлөлт гарч, хөгжил дэвшил авчирна гэж хүлээх хэрэггүй болох нь ил байна.

Монгол улсын нийгэм, улс төрийн хүрээнд бугшсан Үндсэн хуулиас эхтэй олон зангилаа асуудлуудыг шийдэхэд бидний хамтын ажиллагаа хэзээ хэзээнээс эрхэм чухал байна.

Улс орон бүрийн хөгжлийн үзэл онол өөр байх нь дамжиггүй, ардчилал төлөвшүүлэх үйл явц мөн л тухайн нийгмийн хөгжлийн түвшин, уламжлал, ёс заншил, ахуй амьдралын хэвшилтэй салшгүй холбоотой.

Чанарын ялгаатай нийгмийн орчин, өөрөөр хэлбэл ялгаатай гадаад, дотоод нөхцөл байдлууд нь нийгэм-төрийн харилцаа болон шинж чанараараа эрс ялгаатай улс төрийн намуудын хэлбэрийг үүсгэж байгаа тухай судалгаа хаа сайгүй байна.

1990 онд цус урсгалгүй хувьсгал хийсэн Азийн загвар ардчилал гэж цаасан малгай өмсөн, улс нийгмээрээ хөөрч, өөдрөг байсан цаг нэгэнт түүх болжээ. Харамсалтай нь 28 жилийн дараа эргэн харахад бидний хүсч байсан бүхэн хий хоосон мөрөөдөл төдий зүйл болсон байв. Ихэнх пост коммунист орнуудад тогтсон ХУУРАМЧ АРДЧИЛАЛ манай Монголд хэлбэржин тогтжээ.

Хөрөнгөжиж бэхжсэн олигархиуд намуудыг, иргэний нийгмийн байгууллагууд, ардчиллын багана, тулгуур байж болох болгоныг шат шатанд нь хувьчилж авч байна. Төв болон зүүн Европын орнуудаас ялгаатай нь Монголд Ардчилал гажуудсан бус соёолж амжаагүй юм. Учир нь үйлдвэржилтийн үеийн орнуудад байсны адил бэхжсэн салбарын болон мэргэжсэн холбоод, үйлдвэрчний эвлэл байсангүй. Аж үйлдвэржилтийн дараахь үеийн орнуудын адил хүчтэй бэхжсэн иргэний нийгмийн байгууллагууд аль аль нь байгаагүй нь анхнаасаа зөв ардчилагдах хөрс байгаагүй гэж болно.

Мэргэжлийн хүчтэй холбоод, салбарын болон иргэний нийгмийн байгууллагууд сул хөгжсөн эсхүл бүрэлдэн тогтоогүй орчинд ардчилал, ардчилсан намууд яг л ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАСАН ЭРХТЭН мэт байжээ.

ДҮР ИСГЭСЭН АРДЧИЛАЛ, СОЁОЛЖ АМЖААГҮЙ АРДЧИЛАЛ, ЗУЛБАСАН АРДЧИЛАЛ гэх мэтээр янз янзаар нэрлэх ардчилал соёолоогүй үндсэн шалтгаан нь улс төрөө, төлөөллөө бодитой хянах чадвартай сул дорой ч хамаагүй иргэний нийгэм байхгүй байсан, сэхээтнүүд хуучин нийгмийн үзэл санааны мухардлын улмаас тэнцвэр алдаж, шинэ нийгмээ ухаарах бэлтгэлгүй байсан болон коммунист бүтэцтэй намууд ард түмнээ хуваан өмчилсөн явдал юм.

Өөрөө хэлбэл пост коммунист зохион байгуулалттай намууд иргэний нийгмийн байгууллагууд, төр, нийгмийн бүх институтуудыг, төрийг бүхэлд нь залгиж байхад засч, залруулах, саармагжуулж, хөндөлсөх нэгдмэл ард түмэн нэгдсэн хүчин байсангүй.

Харин өнөөдөр нийгмээрээ сэрж, сэхээтнүүд шокноосоо гарч байна. Монголын улс төрд гуравдагч хүчний маш том орон зай бий болоод байгаа төдийгүй тэргүүлэгч хүчнийг зохион байгуулах түүхэн боломж байгаа нь нийгмийн шинэчлэлийг эхлүүлж, хямралаас гаргах, Ардчиллыг шинэ хөрсөнд дахин үрслүүлэх түүхэн боломж юм. Гэвч төв, зүүн Европ, пост коммунист орнуудад гарсан алдааг давтаж, элит намууд хүчээ үл нэгтгэвээс эрс шинэчлэлийг хийж чадах хүч сарьнаж, улс төрийн удаан хугацааны ээдрээт, тэнцвэр үүсч, нийгмийн болоод иргэдийн итгэл алдрах, тоталитар нийгэмд зүй тогтолоор шилжих процесс өрнөх эрсдэл ажиглагдаж байна.

Шинэ үеийн Элит намуудыг том гэгдэх картель намууд шахан хавчих нь нийтлэг бөгөөд энэ нь нийгмийг улам л итгэл алдрахад хүргэдэг. МАН, АН намуудад сэхээрсэн, ухаарсан олон мянган хүмүүс бий гэдэгт эргэлзэх хэрэггүй ч бөгөөд харин ч эдгээр тэргүүний хүмүүс намуудынхаа хүрээнээс халин сэтгэж, нийгмийн шинэчлэлийн төлөө нийлсэн их мөрөн болон урсаж, үндэсний хэмжээний оюун санааны нэгдэлд хүрэхийн чухалыг цуцалтгүй сурталчлах шаардлагатай цаг болжээ.

Монгол Улсын өнцөг булан бүрээс цугласан МАХН-ын Их Чуулганы төлөөлөгчид та бүхэнд Хөгжлийн хувьсгал хийх, Шинэ дээд Үндсэн хуулиа бүтээх их үйлст тань өрнүүн амжилт хүсч Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье

Анхаарал тавьсан баярлалаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Найз чинь :Тоглолт сайн хийгээчээ!!! Энхбаярт тал засч байгаа ухаантай юм байх даа. 2018-02-23
Төстэй мэдээ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?