НӨАТ-ЫН УРАМШУУЛЛАА АВЧ АМЖААГҮЙ ИРГЭДЭД НӨХӨН ОЛГОНО

2018-02-13  

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын урамшуулал дансанд ороогүй тохиолдолд иргэд https://ebarimt.mn/ цахим хуудас дахь хувийн мэдээллээ нягтлах, залруулах шаардлагатай юм байна.

Хувийн мэдээллийг  залруулахдаа дараах зүйлсийг анхаарахыг зөвлөлөө. Тодруулбал, Овог нэрийн эхний үсэг, регистрийн дугаарын эхний 2 үсгийг томоор, кирилл үсгээр бичих, регистрийн дугаарыг бичихдээ зай авахгүй, өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар байх, бүртгүүлсэн дансны хувьд нэр дугаар зөрөхгүй байх, хамтран эзэмшигчтэй данс биш байх, идэвхитэй данс байх, картын дугаар оруулахгүй байх, дансны дугаарыг оруулахдаа зай авахгүй байх, гүйлгээ буцаагдсан иргэд дансны мэдээллээ шалган засварласан тохиолдолд урамшуулал олгоно хэмээн ТЕГ-аас мэдээллээ.

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?