АНХ УДАА "УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦААТАН" ТОДОРЛОО

2018-02-14  

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн цаатан Ч.Батбаяр анх удаа “Улсын тэргүүний цаатан” боллоо. Тэрээр өнгөрсөн онд 150 цаа буга тоолуулсан нь хамгийн их цаа бугатай иргэн болсон бөгөөд энэ үзүүлэлтээрээ “Улсын тэргүүний цаатан” цол хүртэж байгаа юм.

Ч.Батбаяр

2015 онд Сумын аварга цаачтан,

2016 онд Аймгийн аварга цаатан цол хүртэж байжээ. Мөн тэрээр бага цаатай айл өрхийг туслах цаатнаар ажиллуулж цаажуулахын зэрэгцээ жилийн 4 улиралд отор нүүдэл хийн цаан сүргийнхээ тоо толгойг өсгөх тал дээр анхаарч ажилладаг байна.

Цаа буга ихэрлэх тохиолдол ховор бөгөөд тэдний хотонд өнгөрсөн жил 3 ихэр хугаш төрсөн байна.

Манай улсын цаа бугын тоо толгой 1994 онд 400 гаруй тоо толгой болтлоо цөөрч байсан бол одоо 2159 болж өссөн сайхан мэдээ байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?