ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР ГЭГЭЭН ВАЛЕНТИНЫ ӨДӨР

2018-02-14  

Гэгээн Валентины өдрийн ойролцоогоор 1600 жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн бөгөөд хүн төрөлхтөн үүнээс ч эрт хайрын өдрийг тэмдэглэж байсан гэнэ. Харин дэлхийн түүхэнд энэ өдөр маш олон тэмдэглэлт үйл явдлууд тохиож байжээ.  

1130 оны энэ өдөр- Ромын хамба ламаар II Иннокентийг сонгожээ.
1655 оны энэ өдөр - Испанийн арми Мапуче омгийн цэргийн хүчийг бут цохиж, одоогийн Чили улсад хяналтаа тогтоожээ.
1778 оны энэ өдөр - АНУ-ын төрийн далбааг анх удаа гадаадын хөлөг онгоцон дээр мандуулав. Тухайн үед Францын мэдлийн хөлөг онгоцон дээр мандуулж, улмаар ёслолын буудлага үйлдсэн байна.
1779 оны энэ өдөр - Алдарт аялагч Жеймс Кук Хавайн Калакекуа арлын орчимд уугуул хавайчуудад хорлогдон амиа алджээ.
1797 оны энэ өдөр - Францын хувьсгал: Одоогийн Гибралтар орчимд Британийн цэргийн хүч, Францын цэргийн хүчийг буулган авчээ.
1804 оны энэ өдөр - Оттоманы эзэнт гүрний эсрэг Сербийн анхны хувьсгал болов.
1849 оны энэ өдөр - Гэрэл зурагт мөнхөрсөн хамгийн анхны америк ерөнхийлөгчөөр Жеймс Нокс Полк тодорчээ.
1852 оны энэ өдөр - Дэлхийн хамгийн анхны хүүхдийн эмнэлэг Их Британийн Лондон хотод байгуулагдав.
1859 оны энэ өдөр - Орегон муж АНУ-ын 33 дахь муж болов.
1876 оны энэ өдөр - Алдарт зохион бүтээгч Александер Грэм Белл телефон утасны патентыг авчээ.
1899 оны энэ өдөр - АНУ-ын Холбооны сонгуульд анх удаа санал тоолох машин ашиглаж эхлэв.
1903 оны энэ өдөр - АНУ-ын Худалдаа, хөдөлмөрийн яам байгуулагджээ.
1912 оны энэ өдөр - Аризона муж АНУ-ын 48 дахь муж болов.
1918 оны энэ өдөр - ЗХУ албан ёсоор Григорианы он тоололд шилжив.
Юлианаас Григорианы хуанлид шилжүүлэхдээ:

1946 оны энэ өдөр - Английн банк үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
1949 оны энэ өдөр - Израилийн парламент анхны хуралдаанаа хийжээ.
1950 оны энэ өдөр - Үндэсний хувьсгалын армийн өдөөсөн Ардын чөлөөлөх армийн эсрэг дайны ялагдлаар Хятадад иргэний дайн төгсөв.
1956 оны энэ өдөр - ЗХУ-ын Коммунист намын 20-р их хурал Москва хотноо эхлэв. Хурлын үеэр ЗХУ-ын шинэ удирдагч Никита Хрущев экс удирдагч Иосеф Сталиныг ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж цолложээ. Үүгээр нэг хүнийг тахин шүтэх ажиллагааг буруутгасан “Хрущевын” гэх дулаарал эхэлжээ.
1961 оны энэ өдөр - Үелэх системийн 103 дахь элемент болох Лавренсиумыг Калифорнийн их сургуулийн эрдэмтэд илрүүлэв.
1990 оны энэ өдөр - Алдарт "Вояажер 1" хөлөг 6 тэрбум км-ын алсаас эх дэлхийн зургийг илгээж, шуугиан тарив.
-Хүн бүхэн хүссэн видеогоо нийтэлж, хүссэн бичлэгээ үзэх боломжтой YouTube цахим хуудас нээгджээ.
2011 оны энэ өдөр - Бахрейн улсад "Арабын хавар" эхлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?