Сар шинийн баяр бүрээр нийслэлийн удирдлагууд иргэдийнхээ ирэх жилийн буян заяа, хийморь лундааг даатган ном айлдуулж, мандал өргүүлдэг уламжлалтай.
Энэхүү уламжлал, ёсын дагуу тахиа жилийн өвлийн адаг сарын битүүний өдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон хотын удирдлагууд Гандантэгчэнлин хийдэд Гүсэн түгийн мандал өргөж, ирэх цагийн сайн сайхан бүхнийг нийслэлийн иргэддээ ерөөн, ирж буй тийн унжлагат хэмээх шороон нохой жилдээ хийх аливаа үйл хэрэг, ажил үйлсийг нь даатган ном хурууллаа. Мөн нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Ш.Анхмаа, Д.Энхтөр нар Дамбадаржаа, Мамба дацан, Дашчойлан, Түвдэнпэлжээлин хийдүүдэд нэгэн зэрэг мандал өргөв.
Н.ОДГИЙВ