16-нд Мексикийн Oaxaca мужийн өмнөд хэсгийн далай эргийн бүсэд 7.2 баллын хүчтэй газар хөдөлж, нийслэл Мексик хотод сэрэмжийн дохио дуугарч, хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар 16-ны 17 цаг 39 минутад болж, газар хөдлөлтийн голомт нь Oaxaca мужийн өмнөд хэсгийн далайн эргээс 11 километр зайтай далайд, 12 километрийн гүнд хөдөлжээ.
Одоогийн байдлаар Мексикийн Иргэний хамгаалалтын яам яаралтай төлөвлөгөө боловсруулсан, гамшгийн байдлыг хянаж шалгаж байна. Мексик хотын дарга Менсерра хэлэхдээ "Өнөөгийн байдлаар Мексик хотын дэг журам хэвийн, хүний амь үрэгдэж, шархадсан тухай мэдээлэл ирээгүй байна" гэжээ.