"ШОРООН НОХОЙ ЖИЛИЙН ЗАСАЛ" НОМ ХУРАХ ЦЭНГҮҮН ШИНИЙН 8,9-НД БОЛНО

2018-02-19  

Тийн унжлагат шороон нохой жилийн засал, ном хурах цэнгүүн шинийн найман, есөнд зохион байгуулагдах гэж байна. Заслыг Эрдэмт хувилгаан Ренбүүчи багш нар, Монголын их хүрээ хийдийн лам хуваргуудын хамт хийж, ном айлтгана.

Засал 2018 оны  2-р сарын 23,24-ний өдөр буюу шинийн 8,9-ний  билэгт сайн өдөр "Буянт ухаа спорт цогцолбор"- т 14:00 цагт болно

Цэнгүүний үеэр:

Жавши

400 их балин тахил бүхий Бурханы шашны томоохон гүрэм Жавши засал хийнэ. Жавши нь  4 зүгээс  хүн амьтны амьдралд гай тотгор үзүүлэгч хар, шар, улаан, цагаан зэтгэр буюу хорлогчийг номхотгох, томоохон засал юм . 

Буян хишгийн даллага ба  (Алтангэрэлийн даллага)

Гол шүтээн намсрай бурхандаа залбирч үргэлж бурхан сахиусын авралыг даллах, эдгэршгүй өвчний ерөндгийг даллах, эргэлзээ тээнэгэлзээгүй оюуныг даллах, доод гурван заяанд унахгүй дээд сайхан төрлийг даллах, идээ ундаа, хувцас хэрэглэл ,эд баялаг  бүхнийг  есөн үедээ дэлгэрэхийг даллах, таван хошуу малыг тал дүүрэн болгохыг даллах, үхэл хагацлыг үл халдаах урт насыг даллах.

Лхам тахина

Арван хангал сахиуснаас лхам сахиус нь замба тивийг дааж хойд мөсөн далайд оршдог гэж үздэг Дэлхийг даасан бурхан учир үр хүүхдийн буян заяа, хань ижлийн  сайн сайхан, ажил үйлс дэлгэрэн дээшлүүлэх, архи болон элдэв зүйлд  донтох хорлолоос гэтэлгэх увидастай.

Унших номууд :

  • Жавши-400 тахилт бурханы шашны том гүрэм засал
  • Буян хишгийндаллага
  • Лхам тахина
  • Нанжиддашзэвэг
  • 4 н уулын сан,сэржим
  • Гэгдор
  • Жанаггагдаг
  • Дашдондов
  • Түй, мандал өргөх

Сүсэгтэн олон та бүхэн "шороон нохой жилийн засал"-д хүрэлцэн ирснээр нохой жилийнхээ засал,номыг нэг дор хийлгэх боломжтой гэсэн үг юм.  

Хүрэлцэн ирсэн сүсэгтэн бүхэнд рашаан, утлага, номын адис дэдийг хүртээж, Монгол түмний шүтээн DVD-г өргөх юм.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?