Шинийн 2-ны өдөр буюу 2018.02.17-ны өдөр 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг Товчооны замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 45 настай З-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан хэргийг иргэд болон алба хаагчид шуурхай эрэн сурвалжилсны үндсэн дээр 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 24 цагийн дотор шуурхай илрүүллээ.
Тухайн этгээд нь 30 орчим насны, эрэгтэй "А", Hyundai Sonata-5 маркийн автомашинтайгаа /Шувуун фабрикт/ байхад нь Замын цагдаагийн албаны Эрүүгийн тасгийн алба хаагчид илрүүлсэн байна.
Иргэн А-гийн өгсөн анхны тайлбараар тухайн үед БЗД-ийн нутаг Ургах наран хорооллын замд зорчиж байхдаа анхаарал болгоомжгүйн улмаас явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохирсоон бөгөөд айж, сандарсны улмаас хэргийн газрыг орхиж явсан хэмээв.
Иргэн та зам тээврийн осолд холбогдсон бол тухайн этгээдэд яаралтай эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, холбогдох байгууллагууд тухайлбал цагдаа, эмнэлэгийн байгууллагад яаралтай мэдэгдэж иргэний болоод жолоочийн үүргээ биелүүлснээр тухай иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах боломжтой юм.