НИЙСЛЭЛЧҮҮД 350 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САР ШИНИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЖЭЭ

2018-02-20  

Энэ жилийн шороон нохой жилийн Цагаан сараар нэг өрх дунджаар 1,075,000 төгрөгийн зардал гаргасан гэсэн тооцоолол гарсан байна. Энэ нь 2016 онтой харьцуулахад 72.1 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн юм байна.

Үүнээс нийслэлчүүд дунджаар 1,135,000 төгрөг зарцуулсан бол орон нутгийн иргэд 1,031,000 төгрөгийн зарлага гаргасан байна. Судалгаагаар нийслэлчүүдийн 80 хувь нь цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тэдний 59 хувь нь зээл авч, сар шинээр баярладаг гэсэн тооцоо байгаа юм. Өөрөөр хэлбэл, цагаан сар дийлэнх өрхөд өр, зээл, бизнес эрхлэгчдэд орлого нэмсэн байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2016 оны эцсийн байдлаар нийслэлд 380 мянган өрх оршин суудаг. нэг өрх дунджаар 1,135,000 төгрөгийн зардал гаргасан гэж үзвэл нийслэлчүүд 350 орчим тэрбум төгрөгөөр сар шинийн өдрүүдэд баярласан гэсэн үг юм. Монгол Улсын 860 гаруй мянган өрхийн 67 хувь буюу 577.8 мянга нь цагаан сар өргөн дэлгэр тэмдэглэдэг. Эдгээр өрх хүнс болон бэлэг сэлтэд 766 тэрбум төгрөгийн зардал гаргасан гэсэн тооцоог Үндэсний статистикийн хорооноос хийсэн байна. 

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ 2018-Д ЯМАР УЛСЫН БАГ ТҮРҮҮЛЭХ ВЭ?