Өнөөдөр хангайн уулсаар ялимгүй цас орно. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус байна.
Харин Төвийн аймгуудын зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус байна.
Зүүн аймгийн нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна.
Отрын бүс нутаг Хэрлэн Баян-Улаан орчмоор цас орохгүй. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар салхи баруунаас секундэд 6-11 метр. Улаанбаатар хот орчимд өдөртөө ялимгүй цас орно. Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 29-31 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.