ЭХНИЙ СОРЬЦООР ТАВАН БӨХ ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ГЭДЭГ НЬ ТОГТООГДЖЭЭ

2018-02-22  

Сүүлийн өдрүүдэд "Таван бөх допинг хэрэглэсэн нь тогтоогджээ" гэсэн мэдээлэл цахим хуудсуудаар гарах болсон юм. Тэгвэл уг мэдээлэл оргүй зүйл биш байжээ. Учир юун гэвэл,

Допингийн эсрэг төв Улсын баяр наадмаас хойш бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад таван бөхийн шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Гэхдээ “Б” сорьцын шинжилгээний хариу гараагүй юм байна. Хэрэв А сорьц Б сорьцынхтой таарвал тухайн 5 бөх допинг хэрэглэсэн эсэх нь албан ёсоор тодорхой болох юм. Тэр болтол нэрсийг нь албан ёсоор зарлахгүй гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдэгджээ. Б сорьцын хариу гарснаас хойш 14 хоногийн дотор нэрсийг нь зарлах журамтай юм.

Хэрэв тэдгээр 5 бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдвол :

- Тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах;

- Тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;

- Тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хасна гэж заасан байдаг.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?