УРГИЙН ЭНДЭГДЭЛ ӨВЛИЙН УЛИРАЛД ЗУНЫХААС 3,5 ДАХИН НЭМЭГДДЭГ

2018-02-23  

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран “Аюулын харанга : Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” судалгааг явуулж үр дүнг нь тайлагнасан юм. Судалгаагаар тогтоосон тоон мэдээлэл, баримтуудыг одоо хүргэе.

1. Манай улсын эрүүл мэндийн зардал огцом өсчээ.

Судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой хүүхдийн өвчлөлийг анагаах зардал 2025 он гэхэд 33 хувиар нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагуудаас жил бүр 4.8 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарах төлөвтэй байгааг тогтоожээ.

2. Ургийн эндэгдэл өвлийн улиралд зуныхаас 3,5 дахин нэмэгддэг  

Ургийн эндэгдэл өвөл, зуны улирлын хоорондох ялгаа 3.5 дахин зөрүүтэй гарчээ. Өөрөөр хэлбэл, өвөл ураг тээх нь зуныхаас 3,5 дахин эрсдэлтэй гэсэн үг юм.

3. Амьсгалын замын өвчлөл 2,7 дахин нэмэгдэв

Сүүлийн 10 жилийн хугацаанд 10,000 хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж 2.7 дахин өсчээ. Улаанбаатар хотын төвийн дүүргүүдэд амьдардаг хүүхдийн уушгины үйл ажиллагаа хөдөөгийн хүүхэдтэй харьцуулахад 40 хувиар сул байгаа нь судалгаагаар харагдсан байна.

4. Д амин дэмийн дутагдалд оржээ

Мөн судалгаагаар жирэмсэн эхчүүдийн 75 хувь, хүүхдүүдийн 61 хувь нь D амин дэмийн дутагдалд орсон гэдэг нь тогтоогджээ. Ер нь судалгаанаас харахад хоол тэжээлийн дутагдал, агаарын бохирдол нь эх хүүхдийн эрүүл мэндэд маш их эрсдэлийг учруулахаар байгааг тогтоосон байна.

5. Астма, уушгины хавдарын эрсдэл өндөр байна

Хэрэв бид агаарын бохирдлоо бууруулж чадахгүй бол хүн амын эрүүл мэндийн хувьд янз бүрийн асуудал үүснэ. Тухайлбал, одоогийн нөхцөл байдалтай харьцуулахад илүү олон хүн астма өвчинтэй болох, уушгины хавдар тусах гэх мэт эрсдэлүүд харьцангуй өндөр байгааг тогтоожээ. 

Бид агаарын бохирдлоо маш богино хугацаанд арилгаж чадахгүй бол эрүүл хүнгүй хот болоход маш ойрхон байгааг энэхүү судалгаа харуулж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?