АЛТАН-ОВОО, ШИЛИЙН БОГД РУУ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

2018-02-23  

Сар шинийн баярыг тохиолдуулан шинийн 8-15-ны хооронд Сүх­баатар аймгийн Дарьганга сумын Шилийн Богд хайрханд мөргөх, хийморь сэргээх, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчдын тоо нэмэгд­дэг. Иймд орон нут­гийн холбогдох байгуул­лагуудаас сэрэмжлүүлэг гаргалаа.

Сэрэмжлүүлэгт Шилийн Богд руу явахдаа Асгат сумаар дамжин явах боломжгүй цас их, зам даваа хаагдсан байгааг санууллаа.

Харин Дарьганга сумаар дамжин ариутгал халдваргүйтгэлийг хийл­гэн зорчих боломжтой. Ингэхдээ автомашины аюулгүй байдлыг хангаж туулах чадвар сайтай автомашинтай явах, хүүхэд болон эмэгтэйчүүдийг авч явахгүй байх, аюулгүй байдлаа сайтар хангахыг анхааруулсан байна.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Эрдэнэцагаан сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон учир тус сумд руу зорчихгүй байхыг анхааруулжээ.

 

 

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?